Бидний тухай

Эрхэм зорилго

Харилцагч түнш бүртээ дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх аудит, зөвлөх үйлчилгэээний жишиг үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, чанд баримтлан ажиллана.

Алсын хараа

Бид Мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, үргэлж шинэ мэдлэгээр өөрсдийгөө цэнэглэнэ.

Бидний туршлага
  • Ишган трейд ХХК, Хатан сүйх Трейд ХХК, Завхан хүнс трейд ХХК, Эко эрдэнэ ХХК,
  • Монгол траст холдинг даатгал ХХК, Грандфин ББСБ, Чин төгс ББСБ
  • Үүрт тур ХХК, Пума империал ХХК, Лундаа ганзага ХХК, Цагаан Цахир Уул ХХК,
  • Бинэ кашмир ХХК, Аргалант атар ХХК, Файн файбер ХХК,

Манай үйлчилгээ

Аудит ба үнэлгээний үйлчилгээ

  • Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн аудит
  • Санхүүгийн тайлангийн бүрдэл хэсгийн аудит
  • Санхүүгийн тайлангийн баталгаажуулалт
  • Аж ахуйн нэгжийн дотоод аудит
  • Бизнесийн үнэлгээ
  • Хөрөнгийн үнэлгээ /Хөдлөх болон үл хөдлөх/

Ч. Өлзийсайхан
Ерөнхий захирал
Ч. Өлзийсайхан

Ерөнхий захирал

Ч.Өлзийсайхан нь физикч, санхүүч, эрх зүйч мэргэжилтэй ба Татварын албанд 12 жил хяналт шалгалтын байцаагчаар, СМД аудит ХХК-д аудитороор 5 жил ажиллахдаа салбар бүрийн нягтлан бодох бүртгэлийн онцлог болон эрх зүйн орчны мэдлэг туршлагыг хуримтуулсан юм

Ч.Өлзийсайхан нь аудитын үйлчилгээний үр өгөөжийг үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо, чанарыг сайжруулах, татварын эрх зүйн орчинд эрсдэлийг бууруулах чиглэлд аль болох үр дүнтэй байхад анхаарч ажилладаг.

Захирлын мэндчилгээ

Эрхэмсэг ноёд, хатагтай та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Манай компани 2009 онд аудит, зөвлөх үйлчилгээний салбарт олон улсын жишиг үйлчилгээг харилцагч байгууллага бүртээ нэвтрүүлэх зорилго тавин үйл ажиллагаагаа эхэлж байсан. Бид үйл ажиллагаагаа Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хууль, Санхүүгийн тайлагнал ба Аудитын олон улсын стандартыг мөрдлөг болгон мэргэжлийн ёс зүйн шаардлагад нийцүүлэн бие даасан хараат бус байдалд явуулдаг.

Манай компани vйлчилгээгээ нягтлан бодогчдын ёс зvйн дvрмийн дагуу, шударга, бодитой, хараат бус байдалд санхvvгийн тайлагналын болон аудитын олон улсын стандарт, хууль дvрмийн дагуу хийж гvйцэтгэж ирсэн ба харьцангуй богино хугацаанд Монголын тэргүүлэгч аудитын компани болж өргөжиж чадсан юм.

Бид харилцагчдаа дээдлэн үйлчилгээнийхээ чанарыг улам дээшлүүлж, салбартаа хамгийн өндөр мэдлэгтэй, туршлагатай, чадварлаг хүмүүсээр ажлын багаа бүрдүүлж, дэвшилтэд программ хангамжыг ашиглан шинэлэг үйлчилгээг хүргэхийг зорьж, тэмүүлж ирсэн нь бидний амин давуу тал болж байдаг.

Бидний хувьд ил тод, нээлттэй, тунгалаг зарчмыг удирдлага болгох нь компанийн ёс зүйн үндэс гэдэгт итгэдэг.

Бидний хувьд ил тод, нээлттэй, тунгалаг зарчмыг удирдлага болгох нь компанийн ёс зүйн үндэс гэдэгт итгэдэг.

Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

Ерөнхий захирал       Ч. Өлзийсайхан

Дээшээ буцах