Бидний тухай

Эрхэм зорилго

Харилцагч түнш бүртээ дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх аудит, зөвлөх үйлчилгэээний жишиг үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, чанд баримтлан ажиллана.

Алсын хараа

Бид Мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, үргэлж шинэ мэдлэгээр өөрсдийгөө цэнэглэнэ. Олон улсын жишигт хүрсэн байгууллагыг цогцлон бүрдүүлнэ. Ямагт салбарынхаа тэргүүлэгчдын эгнээнд байх болно. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө, үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагыг гүнээ ухамсарлана.

Үнэт зүйлс

Тунгалаг байх – Бид үйлчилгээндээ ил тод, нээлттэй, тунгалаг байх зарчмыг удирдлага болгон ажиллана.

Шударга байх - Бид нэгдмэл санаа зорилготой чин шударга, зарчимчаар ажиллана 

Үр ашигтай байх - Бид нөөц бололцоогоо оновчтой зохион байгуулж үр ашигтай ажиллана 

Тууштай зүтгэлтэй байх - Бид хариуцсан ажил үйлсдээ оюун ухаан, зүрх сэтгэл, мэдлэг чадвараа дайчлан ажиллана.

Үйлчилгээний чанарыг дээдлэх - Бид ажил, үйлчилгээнийхээ чанар чансааг байнга сайжруулж хэрэглэгч, хамтрагчдынхаа сэтгэл ханамжийг дээдэлж ажиллана.

Дээшээ буцах