Хүний нөөц

Захирал ахлах аудитор

Ч.Өлзийсайхан нь физикч, санхүүч, эрх зүйч мэргэжилтэй ба Татварын албанд 12 жил хяналт шалгалтын байцаагчаар, СМД аудит ХХК-д аудитороор 5 жил ажиллахдаа салбар бүрийн нягтлан бодох бүртгэлийн онцлог болон эрх зүйн орчны мэдлэг туршлагыг хуримтуулсан юм

Ч.Өлзийсайхан нь аудитын үйлчилгээний үр өгөөжийг үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо, чанарыг сайжруулах, татварын эрх зүйн орчинд эрсдэлийг бууруулах чиглэлд аль болох үр дүнтэй байхад анхаарч ажилладаг.

Ч.Өлзийсайхан нь барилга, уул уурхай, худалдаа гээд олон салбарын бизнес эрхлэгчдэд татварын эрх зүйн зөвлөгөөг өгөх үйлчилгээг үзүүлж байна. Тэрээр нилээн хэдэн татварын маргаантай асуудлаар зөвлөх үйлчилгээг амжиллттай үзүүлсэн. Энэ нь 600 саяаас 24 тербум хүртэлхи төгрөгийн татварын зөрчлийн дүнтэй байсан бөгөөд үйлчлүүлэгчид нь Монгол улсын салбартаа тэргүүлэгч болон жижиг дунд компани багтаж байгаа.

  • МУИС ФМФ Онолын физикч 1983
  • СЭЗДС Нягтлан бодогч-эдийн засагч 1999
  • МУИС ХЗС Эрх зүйч 2010

Аудитор Д.Гэндэнпэлжээ

Д.Гэндэнпэлжээ нь 1979 онд МУИС-ийг бизнесийн удирдлагаар төгсмөгц Сангийн яаманд улсын байцаагчаар томилогдон 1991 он хүртэл, мөн ардчилсан Монгол улсын Татварын албаны анхдагчдын нэг тэрээр 19 жил татварын хяналт шалгалтын байцаагчаар ажиллахдаа:

· Нягтлан бодох бүртгэлийн мэдээлийн агуулга, чанар, үр өгөөжийг дээшлүүлэх,

· Санхүүгийн аливаа залилан, хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох

· Бизнесийн байгууллага санхүү болон татварын эрх зүйн орчинд эрсдэлгүй ажиллах талаар үнэ цэнэтэй зөвлөгөөг өгч, аудитын үйлчилгээний үр дүнг гайхалтай үр өгөөжтэй байхад нөлөөлхүйц арвин туршлага, мэдлэгийг хуримтлуулсан болно.

  • Мэргэшсэн нягтлан бодогч 1996 он
  • Аудитор 2010 он
  • Сангийн яам. улсын байцаагч 1979-1991
  • Татварын улсын байцаагч 1992-2011

Аудитор Д.Цэцэгмаа

Д.Цэцэгмаа нь барилга. тээврийн салбарт олон жил Ерөнхий нягтлан бодогчоор улсын болоод хувийн секторт ажиллахдаа энэ салбарын нягтлан бодох бүртгэл төдийгүй эдгээр салбарт бизнесийн үр ашгийг тооцоолох арга барил, нэгжийн өртгийн норм нормативийн талаар арвин туршлагыг хуримтлуулсан нь СМД Аудит ХХК-ийн эдгээр салбарт аудитын үйлчилгээний чанарыг дээшлүүлхэд онцгой ач холбогдолтой байдаг.

Д.Цэцэгмаа нь нягтлан бодох бүртгэлийн багшаар 12 жил багшласан туршлагаараа:

· Нягтлан бодох бүртгэлийн мэдээлийн агуулга, чанар, үр өгөөжийг дээшлүүлэх,

· Нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулан, хэрэгжүүлэх, Санхүүгийн ажилтанд тухайлсан асуудлаар үнэ цэнэтэй зөвлөгөөг өгч чаддаг нь компанийн үйлчилгээний чанар, үнэ цэнийг нэмэгдүүлдэг болно

  • Мэргэшсэн нягтлан бодогч 2001 он
  • Аудитор 2009 он

Аудитор Я.Чойжилсүрэн

Д.Чойжилсүрэн нь худалдаа, даатгал, ББСБ-д нягтлан бодогчоос группийн Санхүүгийн албаны дарга хүртэл дэвшин ажиллахдаа санхүүгийн алба дахь шат дараалсан хариуцлагын тогтолцоог сайжруулах, журамлах, дотоод хяналтыг хэрэгжүүлэх талаар арвин туршлагыг хуримтлуулсан аудитор юм.

Я.Чойжилсүрэн санхүүгийн мэргэжлээс гадна эрх зүйч мэргэжилтний хувьд аливаа санхүүгийн үйл ажиллагааны гэрээ хэлцэлд зөвлөх үйлчилгээг өгч байна.

  • Мэргэшсэн нягтлан бодогч 2008 он
  • Аудитор 2012 он

Дээшээ буцах